Хайх

2025.11.08 Udienza Giubilare 2025.11.08 Udienza Giubilare   (@Vatican Media)

Пап Нийтийн бараалхал дээр: Хавчигдан гадуурхагдаж буй ахан дүүсээсээ суралцах зүйл маш их

Эргэл мөргөлийн бараалхал Шашны сургалт 8. Итгэл найдвар гэдэг бол гэрчлэл юм. Исидорэ Баканжа Петр Гэгээнтний талбай 2025 оны 11 сарын 8, бямба гараг

Хайрт ахан дүүс нар минь, Эргэл мөргөлийн энэхүү шашны сургалтыг үргэлжлүүлэх явцдаа, Өнөөдөр бүгдээрээ Хутгийг олсон Исидорэ Баканжагийн амьдралын тухай эргэцүүлэн бодъё. Тэрээр итгэл үнэмшлээ баяр хөөртэй, үнэнчээр амьдран харуулсан нэгэн бөгөөд дайсагнал үзэн ядалт дүүрэн ажлын байрны орчин нөхцөлд ч итгэлээсээ урвалгүй, гэрчлэл болж чадсан Конгогийн мартир (итгэлээсээ болоод амиа алдсан хүн) юм. Исидорэгийн ажил хөдөлмөр эрхэлдэг байсан Европчуудын эзэмшдэг тариалангийн газрын эзэн уугуул иргэдийн эрхийг хамгаалдаг католик шашин дэлгэрүүлэгчдийг үзэн яддаг байсан бөгөөд уур хилэнгээ Исидорэд гаргадаг байлаа. Энэ эрэлхэг залуу итгэл үнэмшилдээ туйлын үнэнч байж түүнийгээ илэрхийлэхийн тулд бор хормогчоо зүүж, Ариун Эх Мариад хүндэтгэлээ илэрхийлдэг байв. Тамлан зовоосны улмаас үхлийн ирмэгт тулсан ч Исидорэ тэнгэрээс дайснуудынхаа төлөө залбирах болно хэмээн тунхагласан юм. Түүний гэрчлэл бидэнд Африк тивд хавчигдан гадуурхагдаж буй ахан дүүсээсээ суралцах зүйл маш их байгааг сануулж байна. Хавчигдан гадуурхагдаж, үл тоомсорлуулсан үедээ ч бид итгэлдээ бат зогсон, түүний тэсвэр хатуужлын үлгэр жишээг дагахын төлөө хичээцгээе. Бид ч мөн эр зориг, урам зоригтойгоор итгэл үнэмшлийнхээ гэрч байж чадахын тулд Хутагт Исидорэ бидний төлөө залбирна уу.

* * *

Өнөөдрийн Нийтийн бараалхалд оролцож буй Англиар ярьдаг эргэл мөргөлчид, зочдод мөн Онцгойлон Америкийн Нэгдсэн Улсаас хүрэлцэн ирсэн та бүххийг халуун дотноор угтан мэндчилье. Ажил хөдөлмөрийн ертөнцийн эргэл мөргөлийн өдөрлөгт оролцож буй та бүхэнд тусгайлан мэндчилгээ дэвшүүлье. Энэхүү эргэл мөргөлийн хугацаанд Би, та бүхний дотор найдварын эрдэм буян улам бүр бэхжин дэлгэрэхийн төлөө залбирахын сацуу та бүхний болон гэр бүлийн тань дээр бидний Эзэн Есүс Христийн баяр хөөр, амар тайван бялхам байх болтугай хэмээн залбиран гуйя. Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай!

 

08 Арван нэгдүгээр сар 2025, 12:19

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >