VATICAN-POPE-ANGELUS

Анжелус: Мөнх амьдралын өлзий хутгийг бидэнд өгсөн юм.

Тэнгэрбурхан бидний амьдрал, бэрхшээл зовлон, бидний хүлээлт найдваруудыг үл тоон, дэлхийг холоос харж суудаг нэгэн огтхон ч биш ээ!

“Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд дэвшүүлье!

Өнөөдөр бид тэмдэглэж буй Есүсийн Ариун угаалын баяр нь Жирийн цаг улирлын эхлэлийг урьдчилан харуулж байна. Энэхүү шашны ёслолын цаг үе нь биднийг хамтдаа Эзэнийг дагаж, түүний үгийг сонсож, бусдын төлөөх хайр энэрлийнх нь үйлсийг дуурайхад уриалдаг. Ингэснээр бид нүглээс чөлөөлөгдөж, Ариун Сүнсний хүчээр Тэнгэрбурханы хүүхэд болон хувирч, Христийн сүсэгтэн болгож буй ариун нандин ёслол болох Ариун угаалын үндсэн ёслолоо бататган шинэчилдэг билээ. 

Өнөөдрийн Айлдал энэхүү үр нөлөөтэй өлзий хутгийн тэмдэг хэрхэн бий болсныг өгүүлж байна. 16 Есүс ариун угаал хүртээд, голын уснаас даруй гарах үед, тэнгэр заагдаж, Тэнгэрбурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа. (Мт 3:16) 17 Тэнгэрээс Миний хайрт Хүү энэ билээ. Таалал минь Түүнд оршдог  гэх дуун гарлаа. (17-р эшлэл). Энэ агшинд Ариун Гурвал түүхийн урсгалд бүхэлдээ илчлэгдэн оршдог мэт: Хүний хүү Иордан мөрний усанд бууж, Ариун Сүнс Түүн дээр ирсэн бөгөөд Түүгээр дамжин авралын хүч бидэнд өгөгдсөн билээ. 

Эрхэм анд нөхөд өө, Тэнгэрбурхан бидний амьдрал, бэрхшээл зовлон, бидний хүлээлт найдваруудыг үл тоон, дэлхийг холоос харж суудаг нэгэн огтхон ч биш ээ! Харин Тэр махбод болсон мэргэн ухааны үгээрээ бидний дунд ирж, бүх хүн төрөлхтнийг хамарсан авралын хайрын төлөвлөгөөндөө биднийг урин оролцуулдаг билээ. Тийм учраас гайхшралд автсан Ариун угаал хүртээгч Иохан Есүсээс: «Та над дээр ирэх нь энэ үү?» (14-р ишлэл) хэмээн асуусан юм. Тийм ээ, ариунаас ариун Эзэн өөрийгөө нүгэлтэн мэт ариун угаал хүртэхийг зөвшөөрсөн нь гагц Тэнгэрбурханы хязгааргүй энэрэл хайрыг илчлэхийн тулд юм. Тэнгэрбурханы цорын ганц Хүү, биднийг ахан дүүс болгон нэгтгэгч Тэрээр ноёрхохын тулд бус, харин үйлчлэхийн тулд, яллахын тулд бус, харин аврахын тулд ирсэн билээ. Тэр бол Христ Аврагч юм. Тэр бидний бүхнийг, нүглийг минь хүртэл Өөр дээрээ үүрч, харин Өөрийнхөө зүйлсийг шинэ бөгөөд мөнх амьдралын өлзий хутгийг бидэнд өгсөн юм. 

Ариун угаалын үндсэн ёслол нь энэ үйл явдлыг цаг хугацаа, орон зай бүхэнд амьдруулан, Түүний Ариун Сүнсээр дахин төрсөн, үндэстэн ястан, соёл бүрийн эрэгтэй эмэгтэйчүүдийн нэгдэл болсон Тэнгэрбурханы ард түмэн болох Сүмд биднийг нэг бүрчлэн угтан авдаг. Тиймээс өнөөдрийн энэ өдрийг бид хүлээн авсан агуу бэлгээ санан дурсахын зэрэгцээ, түүндээ баяр баясгалантай, үнэнч жинхэнэ гэрчлэлээр хариулахын төлөө өөрсдийгөө зориулъя. Өнөөдөр би хэд хэдэн нярай хүүхдэд Ариун угаал хүртээж, тэд итгэл доторх бидний шинэ ахан дүүс болсон юм. Биднийг нэрээр минь дуудан, бузар муугаас чөлөөлдөг Тэнгэрбурханы хайрыг нэгэн гэр бүл болон тэмдэглэн баярлах нь ямар гайхам сайхан билээ! Хамгийн эхний үндсэн ёслол /сакрамэнт/ болох Ариун угаалын үндсэн ёслол нь биднийг үүрд дагалдан орших ариун тэмдэг юм. Ариун угаалын үндсэн ёслол нь түнэр харанхуйн дунд гэрэл, амьдралын тэмцэл зөрчилдөөний үед эвлэрэл, үхэлтэй нүүр тулах мөчид тэнгэрийн хаалганы түлхүүр нь болдог билээ.  

Өдөр бүр бидний итгэл найдвар болон Шашны томилолтын үйлсийг минь бэхжүүлэхийн төлөө Тэнгэрбурханы Эх Мариагаас гуйн, хамтдаа залбирцгаая

_________________________________

Анжелусын дараа

Эрхэм ахан дүүс ээ,

Өмнө нь дурдсанчлан, Эзэний Ариун угаалын баярын уламжлалын дагуу би өнөөдөр өглөө Гэгээн Ширээт улсын ажилтнуудын хэд хэдэн нярай хүүхдүүдэд Ариун угаалын үндсэн ёслолыг хүртээлээ. Эдгээр өдрүүдэд Ромд болон дэлхий даяар оршин байгаа Ариун угаалын үндсэн ёслол хүртсэн болон хүртэх гэж буй бүх хүүхдүүдэд миний бие ерөөлөө өргөж, тэднийг Тэнгэрбурханы Эх Мариагийн халамжинд даатган залбирч байна. Онцгойлон би эрүүл мэндийн бэрхшээлтэй эсвэл аюул заналтай орчин нөхцөлд мэндэлсэн хүүхдүүдийн төлөө залбирч байна. Тэднийг Христийн Амилалтын нууцад нэгтгэж өгдөг энэхүү Ариун угаалын өлзий хутаг нь тэдний болон тэдний гэр бүлийн амьдралд үр өгөөжөө өгөх болтугай. 

Ийнхүү би Ойрхи Дорнодод өрнөж буй нөхцөл байдал ялангуяа Иран, Сири  улсад үргэлжилж олон хүний амийг авч одсоор байгаа хурцадмал нөхцөл байдал руу оюун санаагаа чиглүүлье. Нийтийн сайн сайхны төлөө бүх нийгмийн дунд харилцан ойлголцол ба энх тайвныг тэвчээрээр төлжүүлэн хөгжүүлэх нигүүлсэл олдоосой хэмээн би найдан, залбирсаар байна. 

“Украинд шинэ дайралтууд болсоор байна — ялангуяа хүйтний эрч улам ширүүсэж буй энэ үед эрчим хүчний дэд бүтцийг онилсон ноцтой дайралтууд энгийн иргэдийн амьдралд хүнд гарз хохирол учруулж байна. Би зовж шаналж буй хүмүүсийн төлөө залбирахын сацуу хүчирхийллийг таслан зогсоох, энх тайвныг сэргээн тогтоох хүчин чармайлтыг шинэчлэхийг дахин дахин уриалж байна.

Одоо та бүхнийхээ амар мэндийг эрье: Өнөөдөр Петр Гэгээнтний талбайд хүрэлцэн ирсэн Ромын ард иргэд болон эргэл мөргөлчид өө, Grazie, thank you, muchas gracias!

Онцгойлон Мадридын Эверест сургуулийн хамт олон болон Мексикийн Гвадалахарагаас ирсэн ‘Bambini Fratelli’ холбооны гишүүдэд мэндчилж байна: Dejemos que los niños sueñen.  

Та бүхэн аз жаргалтай, өлзий хутаг дүүрэн Ням гарагийг өнгөрүүлээрэй!

 

11 Нэгдүгээр сар 2026, 19:27

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >