Хайх

Papa Leone XIV in aula Paolo VI per l'udienza generale Papa Leone XIV in aula Paolo VI per l'udienza generale  (ANSA)

Пап Нийтийн бараалхал дээр: Ватиканы II Дээд Хуралдаан

Зөвлөлийн баримт бичгүүдийг сайтар судлах нь биднийг цаг үеийн нөхцөл байдлыг зөв ойлгож тайлбарлахад тусалж, Айлдалыг хүн бүрт хүргэхэд чиглүүлэх юм.

Өнөөдөр өглөөний Нийтийн бараалхалд хүрэлцэн ирсэн Англи хэлтэй мөргөлчид, зочдыг халуун дотноор угтан мэндчилж байна. Ялангуяа Англи, Ирланд, Австрали, Канад болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн та бүхэндээ баяртайгаар мэндчилж байгааг минь хүлээн авна уу. Та бүхэнд болон гэр бүлд тань Христ мэндэлсэний ариун баярын өлзий хутаг бялхам оршиж, шинэ оны баяр баясал, амар амгалангийн ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай

***

Эрхэм ахан дүүс ээ, бид өнөөдөр Хоёрдугаар Ватиканы зөвлөлд зориулсан шинэ цуврал шашны сургалтыг эхлүүлж, түүний баримт бичгүүдийг эргэцүүлэн тунгаах гэж байна.  Зөвлөлд оролцсон санваартнууд Сүмийн амьдралд шинэ эрин үеийг эхлүүлж, Тэнгэрбурхан ба ард түмний хоорондох нэгдлийг хамгийн чухал зүйл гэж үзсэн юм. Мөн түүнчлэн Сүмийг сайн санаат хүмүүстэй харилцан яриа өрнүүлж, илүү шударга ба ахан дүүсийн ертөнцийг цогцлооход нээлттэй болгосон юм. Эдгээр баримт бичгүүд өнөөдөр ч үнэ цэнээ хадгалсаар, өнөөгийн хэрэгцээ ба сорилтод бүрэн нийцэж байгааг та бид харж байна. Зөвлөлийн баримт бичгүүдийг сайтар судлах нь биднийг цаг үеийн нөхцөл байдлыг зөв ойлгож тайлбарлахад тусалж, Айлдалыг хүн бүрт хүргэхэд чиглүүлэх юм. Бид II Ватиканы Зөвлөлийн сургаалыг дахин нээх энэ замналдаа, уламжлалаар баялаг өнгөрснийг талархан хүлээн авч, баяр баясал ба зовлон шаналалаар дүүрэн өнөөдрийг эргэцүүлэн тунгааж, шударга ёс, хайр энэрэл, амар амгаланг эрмэлзсэн ирээдүй рүү хараагаа чиглүүлцгээе.

 

07 Нэгдүгээр сар 2026, 19:18

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >