Хайх

Papa, dolore per attacchi in Ucraina, serve pace giusta

Анжелус: Харанхуй байх тусам итгэл найдвар алтан нар мэт тод гэрэлтэн гялалзах учиртай

Жирийн цаг улирлын XXIII ням гараг. 2025 оны 11-р сарын 16

Эрхэм хүндэт ах дүүс  нар аа, ням гарагийн мэнд хүргэе!

Литургийн /Шашны ёслолын/ жил төгсгөлдөө ойртож буй энэ үед өнөөдрийн Айлдал (Лук 21:5–19) биднийг түүхийн зовлон бэрхшээл, эцсийн цагийн тухай эргэцүүлэн бодохыг урьж байна. Эдгээр үйл явдал ба бидний зүрх сэтгэлийг мэддэг Тэрээр айдаст автахгүй байхыг уриалж: “Дайн, үймээн самууны тухай сонсох үедээ ч “бүү ай” хэмээн хэлсээр байна” (харьц. 9). Сая сая хүнийг шаналгаж буй зөрчил, сүйрэл, хавчлагын тухай мэдээ бидний өдөр тутмын амьдралд тасралтгүй цуурайтсаар буй энэ цаг үед, Эзэн Есүсийн уриалга үнэхээр оновчтой, цаг үеэ олсон байна.
Гэвч эдгээр зовлон шаналлын өмнө, мөн тэдгээрийг үл тоомсорлох хүйтэн хөндий хандлагын дунд, муу муухайн довтолгоо Түүнд итгэгчдийн найдвар, итгэл найдварыг мөхөөж үл чадна. Цаг үе бүрхэг, харанхуй байх тусам итгэл найдвар алтан нар мэт тод гэрэлтэн гялалзах учиртай хэмээн Эзэн Есүс тунхаглаж байна. 

Эзэн хоёр ч удаа онцлон айлдсан байдаг нь: “Миний нэрийн төлөө” олон хүн хүчирхийлэл, урвалтад өртөн зовох бөгөөд (Лук 21:12, 17) зовлонгийн тэр цагт тэдэнд итгэлээ гэрчлэх эрхэм боломж нээгдэх болно (хар. 13-р ишлэл) хэмээжээ.

Бид Загалмай дээр хайр энэрлийнхээ хязгааргүйг илчилсэн Эзэнийхээ үлгэр жишээг дагахын тулд дуудагдсан. Энэ дуудлага нь хүн бүрт хамаатай юм. Христэд итгэгчдийн хавчлага нь зөвхөн бие махбодын дарамт, зэвсгийн хүчээр бус, үгийн хүчээр — худал хуурмаг, үзэл суртлын гажуудлаар ч илэрч болно. Онцгойлон бие махбодын болон ёс суртахууны хорон муу нөлөө ноёрхох үед, бид дэлхийг аврах үнэн, ард түмнийг дарлалаас чөлөөлөх шударга ёс, хүн бүрт амар тайвны замыг заах найдварын төлөө гэрчлэл хийхээр дуудагддаг юм.

“Есүсийн эдгээр үгс нь цаг хугацааны явцад тохиолдсон аюул гамшиг, зовлон шаналал эцэстээ төгсөнө гэдгийг бататган илэрхийлж, мөн Түүнийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөгсдийн баяр хөөр үүрд мөнхөд орших хувь тавилантай болохыг өгүүлж байна. “Та нар тэвчээрээрээ амиа олж авна” (Лук 21:19). Эзэний энэ амлалт нь түүхийн аюулт үйл явдлууд болон доромжлол, бэрхшээлтэй нүүр тулан зогсох хүчийг бидэнд өгдөг. Бид зовлон шаналлын өмнө хүч мөхөсдөхгүй. Учир нь Тэр өөрөө бидэнд “үг болон мэргэн ухааныг” (15-р зүйл) өгч, халуун сэтгэлээр сайныг үйлдэх чадлыг хайрладаг.

“Эрхэм хүндэт анд нөхөд минь, Шашны түүхийн урт хугацаанд итгэлийнхээ төлөө амь хайргүй зүтгэж, амиа золиосолсон хүмүүс Тэнгэрбурханы энэрэл нигүүлсэл нь хүчирхийлэлийг хүртэл авралын тэмдэг болон хувиргах чадвартайг бидэнд сануулсаар ирсэн билээ.” “Иймээс Есүсийн нэрийн төлөө зовж буй ах, эгч нартайгаа нэгдэн, Сүсэгтнүүдийн туслагч Эх Мариагийн зуучлан залбирлыг итгэл дүүрэн гуйцгаая. Бэрхшээл, сорилт бүрт Ариун Эх биднийг тайтгаруулан, дэмжин бататгах болтугай.”

Анжелусын дараа хэлсэн үгс:

Эрхэм хүндэт ах дүүс нараа!

Би Айлдлын талаар өөрийн эргэцүүлэлд сая дурдсанчлан, өнөөдөр Христэд итгэгчид дэлхийн олон хэсэгт ялгаварлан гадуурхалт, хавчилтад өртсөөр байна.

“Бид олонтаа итгэгчдийн нийгэмлэг болон мөргөлийн газрууд руу чиглэсэн халдлагын тухай гунигт мэдээг сонсдог. Ялангуяа Бангладеш, Нигери, Мозамбик, Судан зэрэг улс орнуудаас залбирлын газрууд болон тэдгээрийн нэгдлүүд рүү чиглэсэн халдлагын тухай мэдээлэл байнга сонсогдож байгаа нь эдгээр орныг дурдахгүй байхын аргагүй болгож байна. ТэнгэрБурхан бол энэрэнгүй Эцэг бөгөөд Тэр бүх хүүхдүүдийнхээ дунд энх тайвныг хүсдэг! Миний залбирал Конгогийн Ардчилсан Бүгд Найрамдах Улсын Киву мужийн ард иргэдийн төлөө байна. Сүүлийн өдрүүдэд тэнд иргэдийн эсрэг террорист халдлага гарч, хорин хүн амь үрэгдсэн гунигт явдал тохиолоо. Бүх төрлийн хүчирхийлэл зогсож, итгэгчид хамтдаа нийтлэг сайн сайхны төлөө нэгдэн зүтгэх болтугай хэмээн зарбирцгаая.”

I follow with sorrow the news of the attacks that continue to strike numerous Ukrainian cities, including Kyiv.  They cause casualties and injuries – children among them – and extensive damage to civilian infrastructure, leaving families homeless as the cold weather sets in.  I assure those severely affected of my closeness.  We must not become accustomed to war and destruction!  Let us pray together for a just and lasting peace in war-torn Ukraine.

“Киев тэргүүтэй Украйны олон хотод дахин дахин тохиож буй халдлагын тухай мэдээг би гүн эмгэнэлтэйгээр хүлээн авч байна. Эдгээр халдлага нь олон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, хүүхдүүд ч тэдний дунд өртөж байна. Иргэний дэд бүтцэд ихээхэн хохирол учруулж, хүйтэн улирал эхэлж буй энэ үед олон гэр бүл орон гэргүй болж байна.Бид дайн дажин, эвдрэл сүйтгэлд дасал болох ёсгүй. Дайны хор уршигт нэрвэгдэж буй Украйн улсын төлөө хамтдаа залбирцгаая.

Мөн би өнгөрсөн Лхагва гарагт Перугийн өмнөд хэсэгт болсон ноцтой зам тээврийн ослын хохирогчдын төлөө залбирч байна. Эзэн тэдгээр хүмүүсийг энгэртээ тэвэрч, шархадсан хүмүүсийг тэтгэж, харамсан гашуудаж буй гэр бүлүүдийг тайтгаруулан ивээх болтугай.

Өчигдөр Бари хотод Кармело Де Пальма бэатификацийн ёслол болж, Католик сүмийн шинэ “Хутгийг ологч” хэмээн тунхаглагдлаа. Тэрээр 1961 онд нас барсан бөгөөд амьд ахуйдаа Наманчлалын /Эвлэрэл үндсэн ёслол/ үйлчлэл болон сүнслэг удирдамжид бүх амьдралаа зориулсан санваартан байсан юм.  “Түүний гэрчлэл санваартнуудыг Тэнгэрбурханы ариун ард түмний төлөө өөрсдийгөө харамгүйгээр зориулахад урам зориг өгөх болтугай.”

Өнөөдөр бид Дэлхийн Ядуусын өдрийг тэмдэглэж байна. Хамгийн хүндрэлтэй, эмзэг бүлгийн хүмүүст туслах төрөл бүрийн санаачилгыг зохион байгуулсан бүх шашны хүрээ, париш /сүмийн/ хүмүүст гүн талархал илэрхийлье. Өнөөдөр бол ядуусын төлөөх хайрыг тунхагласан “Dilexi Te” буюу “Би чамд хайртай” хэмээх Апостолик уриалгыг дахин онцлон тэмдэглэхэд тохиромжтой өдөр юм. Ядуусын төлөөх хайрын тухай энэхүү баримт бичгийг Пап Францис амьдралынхаа сүүлийн саруудад эхлүүлсэн бөгөөд би түүнийг баяртайгаар үргэлжлүүлэн дуусгасан билээ. 

Энэ өдөр бид мөн зам тээврийн ослоор амь насаа алдсан бүх хүмүүсийг дурсан санаж байна. Ихэнхдээ хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй эдгээр ослын талаар бид ухамсартай байж, эргэцүүлэх нь зүйтэй.

Өнөөдөр би “Хүчирхийллийн хохирогчид болон амьд үлдэгсдийн төлөөх залбирлын өдөр”-т Италийн сүмтэй нэгдэж байна.
Ингэснээр  хүн бүрийн  онцгойлон нялхас, багачууд болон хамгийн эмзэг хүмүүсийн нэр төр хамгаалагдаж, нэгнээ хүндэтгэх соёл улам төлөвших болтугай. 

“Өнөөдөр би Ром, Итали болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бүх сүсэгтэн олонд, ялангуяа Монтенегро улсын Бар хот, Испанийн Валенсиа, Грекийн Сирос, Пуэрто Рико, Болгарын Софи, АНУ-ын Бисмарк хотоос ирсэн эргэл мөргөлчдөд, Чикагогийн Католик Теологийн Холбооны оюутнуудад, мөн Германы Эйнтрахт Нентершхаузены найрал дууны хамт олонд халуун дотноор мэндчилж байна.”

Дэлхийн II дайны дараа Польшийн хамба лам нар Германы хамба лам нарт илгээсэн Эвлэрлийн Мессежийн ойг дурсан энд хүрэлцэн ирсэн Польшийн мөргөлчдөд халуун дотноор мэндчилгээ дэвшүүлье.
Эцэст нь би Винсентийн гэр бүл болон Лураго д’Эрба, Коиано, Кузаго, Падерно Дуньяно, Борно хотуудаас ирсэн бүлгүүдэд мэндчилгээ өргөн дэвшүүлж байна. 

Бүгдэд нь гүн талархал илэрхийлье,  Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

 

16 Арван нэгдүгээр сар 2025, 17:15

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >