Хайх

Papa, dolore per attacchi in Ucraina, serve pace giusta

Анжелус: БИДНИЙ ЭЗЭН ЕСҮС ХРИСТ, БҮХ ЕРТӨНЦИЙН ХААН ИХ БАЯР

Петр Гэгээнтний талбай 2025 оны 11-р сарын 23, ням гараг

Эрхэм ахан дүүс ээ!  

Бид хамтдаа Анжелус залбирлыг өргөхөөс өмнө, энэхүү эргэл мөргөлд оролцож буй та бүхэнд мэндчилгээ дэвшүүлье. Онцгойлон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн найрал дууны баг хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний энэхүү идэвхтэй оролцоонд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.! Эзэн таны үйлчлэлийг ерөөн адислах болтугай.

Бусад бүх эргэл мөргөлчдөд мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу онцгойлон Терамо-Атригийн шашны хүрээ ACLI болон Украйны хэд хэдэн шашны хүрээдээс ирсэн сүсэгтнүүдэд хандан мэндчилж байна. Энэ талбайн халуун дулаан тэврэлт, чин сэтгэлийн залбирлыг та бүхэн зүрхэндээ тээн гэртээ авч харина уу. 

Нигери болон Камерун улсад санваартнууд, сүсэгтнүүд болон оюутан залуус хулгайлагдсан тухай сонсоод би гүнээ харамсаж байна. Ялангуяа олон залуус хулгайлагдсан байна, тэдний зовж шаналж буй гэр бүлүүдийн төлөө туйлын их санаа зовниж байна. Би барьцаалагдсан хүмүүсийг даруй суллахыг чин сэтгэлээсээ уриалж байна. Тэднийг чөлөөлөхийн төлөө холбогдох байгууллагууд цаг алдалгүй зөв шийдвэр гаргах болтугай. Эдгээр ахан дүүсийнхээ төлөө, мөн сүм хийдүүд ба сургуулиуд хаа сайгүй аюулгүй байдал, итгэл найдварын гэрэлтэй газар байхын төлөө бид хамтдаа залбиръя.

Өнөөдөр дэлхийн олон шашны хүрээд Дэлхийн Залуучуудын Өдрийг тэмдэглэж байна. Олон янзын баяр, арга хэмжээ зохион байгуулж оролцож буй бүхнийг би ерөөж, сэтгэл зүрхээрээ тэвэрч байна. Христ Хааны баярын энэ өдөр, залуу хүн бүр Эзэнийг дагахын гоо үзэсгэлэн, баяр баяслыг нээж, Эзэний хайр, шударга ёс, амар тайвны хаанчлалд өөрийгөө зориулах болтугай хэмээн залбирч байна.

Миний Турк болон Ливанд хийх Апостолик айлчлал ойртож байна. Туркт Никеагийн Зөвлөлийн 1700 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа бөгөөд Энэхүү түүхэн үйл явдлыг дурсах зорилгоор In Unitate Fidei хэмээх Апостолик захидлыг өнөөдөр нийтэлж байна.

Одоо бүгдээрээ Эх Мариад хандан, эдгээр бүх гуйлт болон энхийн төлөөх залбаралаа Түүний зуучлал залбиралд даатгая.

23 Арван нэгдүгээр сар 2025, 17:00

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >