Хайх

2025.11.02 Angelus

Анжелус: Хамаг итгэлт талийгаачдыг дурсахуй

Гэгээн Петрийн талбай 2025 оны 11 сарын 2, Ням гараг

“Эрхэм ахан дүүс ээ, Эзэний ариун Ням гарагийн мэндийг та бүхэнд хүргэе!”

Арван нэгдүгээр сарын эхний өдрүүдэд, Цовдлогдсон Есүсийн үхлээс амилсан нь хүн бүрийн хувь тавиланг гэрэлтүүлж байна. Түүний хэлснээр: “Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн”. “Ийнхүү Тэнгэрбурханы анхаарлын гол төв нь тодорхой болж байна: хэн ч үүрд мөхөх ёсгүй, хүн бүр өөрийн байр суурьтай байж, өвөрмөц гоо сайхнаараа гэрэлтэх ёстой.”

“Энэ нь бид өчигдөр Бүх Гэгээнтнүүдийн баярын ёслол дээр тэмдэглэсэн нууц юм: Өөр хоорондоо ялгаатай ч нэгдэлд орших нь,  өөрөөр хэлбэл, Тэнгэрбурханы амийг Түүнтэй хамт амьдрахыг хүссэн бүх хөвгүүд, охидод тэлэн хүргэдэг ариун нууц мөн." "Хүн бүрийн зүрхэнд орших энэ хүсэл бол хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах, баяр баяслыг мэдрэх гэсэн гүн гүнзгий хүсэл тэмүүлэл юм." “Пап Бенедикт XVI-н тайлбарласнаар, ‘мөнхийн амь’ гэх нэр томъёо нь хүний сэтгэлд орших, зогсолтгүй хүсэн тэмүүлж байдаг гүн хүслийг илэрхийлдэг билээ: “Энэ нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх цаг хугацаа бус, харин хязгааргүй хайрын далайд бүрэн умбаж, цаг хугацаа, өмнө ба дараа гэдэг ойлголт үгүй болох тэр л оршихуй юм.” Христ дэх амь, баяр хөөрийн энэхүү төгс дүүргэлт нь бидний бүх оршихуйгаараа хүсэн хүлээдэг итгэл найдвар юм. (cf. Encyclical Letter Spe Salvi, 12).

Өнөөдрийн Бүх Насан Эцэслэгчдийг дурсан санах өдөр нь энэхүү нууцыг бидэнд улам илүү ойртуулж байна. Үнэхээр үхэл нэгэн дуу хоолой, нэгэн царай, бүр бүхэл бүтэн ертөнцийг үүрд авч одох мэт санагдах бүрт бид зүрх сэтгэлээрээ хэн ч бүр мөсөн мөхөх ёсгүй гэсэн Тэнгэрбурханы энэрэл хайрыг гүн ойлгоно.” “Үнэндээ, хүн бүр өөрөө нэгэн бүхэл ертөнц юм. “Тэгэхээр өнөөдөр бол туйлын эмзэг боловч туйлын үнэ цэнэтэй хүний ой санамжийг сорих өдөр юм.” “Есүсийн амьдрал, үхэл, амилалтын дурсамжгүйгээр бидний өдөр тутмын амьдралын агуу эрдэнэ мартагдах аюулд орох болно.” “Харин Есүсийн хувьд хэн ч дурсдаггүй, түүхээс  бүр мөсөн арчигдсан мэт тэдгээр хүмүүс ч хэзээд хязгааргүй үнэ цэнтэй оршхуй хэвээр байдаг.” Есүс бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу нь юм.  (cf. Acts 4:11). Энэ л амилалтын баярын тунхаглал юм. “Иймээс л бид Евхаристийн үеэр насан эцэслэгчдийг үргэлж санан дурсдаг. Өнөөдөр ч гэсэн хүмүүс хайртай дотны хүмүүсээ Эвхаристийн залбирлын үеэр дурсахыг хүссээр байна. Учир нь энэ тунхаглалын гүнээс ‘хэн ч мөхөх ёсгүй’ гэсэн найдварын оч асдаг.”

Амьдралын чимээ шуугианыг намжаадаг оршуулгын газрын нам гүмд зочлох нь бидний сэтгэлийг дурсамж руу хөтөлж, найдвар дотор хүлээхэд урьдаг юм. Итгэлийн өчилд тунхагладгаар: Бие махбодийн амилалт болон мөнх амьдралд итгэнэ. “Иймээс бүгдээрээ ирээдүй рүү харцгаая. Учир нь бид өнгөрсөнд гацсан, эсвэл дурсамжийн нулимсанд автагдсан хүмүүс биш. Бид одоо цагт булшлагдсан мэт хөшиж, хоригдсон мэт хүмүүс биш юм. Эзэн Есүсийн сэтгэл дотно дуу хоолой бидний чихэнд, хүн бүрийн зүрхэнд хүрэх болтугай. Учир нь тэр л дуу хоолой ирээдүйгээс эгшиглэдэг цорын ганц дуу хоолой билээ. Тэр биднийг нэрээр минь дуудан, бидний төлөө орон зайг бэлтгэж, амьдралаас шантрахад хүргэдэг аврал үгүй мэт мэдрэмжүүдээс чөлөөлөх болтугай. “Ариун Бямба гарагийн Эх Мариа бидэнд дахин итгэл найдварын утгыг заан сургах болтугай.”

Анжелусын дараа

Хайрт ахан дүүс нар минь!

“Суданаас, ялангуяа дайны хөлд нэрвэгдсэн Хойд Дарфурын Эль-Фашер хотоос ирж буй зүрх шимшрэм мэдээг сонсоод миний сэтгэл үнэхээр гүнээ шаналж байна.” Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ялгаварлалгүйгээр хүчирхийлэх, зэвсэггүй энгийн иргэд рүү халдах, хүмүүнлэгийн тусламж хүрэхэд учирч буй ноцтой саад бэрхшээлүүд нь олон сарын дайнд туйлдсан ард иргэдэд тэвчихийн аргагүй зовлон шаналлыг учруулж байна. Насан эцэслэгчдийг энгэртээ тэвэрч, зовж шаналж буй хүмүүсийг тайтгаруулж, эрх баригчдын зүрх сэтгэлийг энэрэл хайраар хөтлөх болтугай хэмээн Эзэнээс гуйн залбирцгаая. Би энэ эмгэнэлт нөхцөл байдалд оролцож буй бүх талд хандан чин сэтгэлийн уриалгаа дахин илэрхийлж байна , гал зогсоох тохиролцоонд яаралтай хүрч, хүмүүнлэгийн тусламжийн гарцуудыг нэн даруй нээх болтугай. “Эцэст нь, би олон улсын хамтын нийгэмлэгийг тууштай байдал, өгөөмөр сэтгэлээр хандаж, зовж шаналж буй хүмүүст тусламж хүргэхээр уйгагүй зүтгэж буй хүмүүнлэгийн ажилтнуудыг дэмжихийг уриалж байна.

“Танзани улсад болсон сонгуулийн дараах хүчирхийлэл олон хүний амь насыг авч буй нөхцөл байдлын төлөө хамтдаа залбирцгаая. Би хүн бүрийг аливаа хүчирхийллийн бүх хэлбэрээс татгалзаж, харилцан яриа, ойлголцлын замыг сонгохыг уриалж байна.

Ромчууд болон Итали, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүх эргэл мөргөлчдөд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр бидний дунд байгаад баяр хүргэх олон зочид, төлөөлөгчид байгааг онцлон 

дурдмаар байна. Газар дундын тэнгисийн бүс нутгийн орнуудаас ирсэн PeaceMed бүлгийн төлөөлөгчдөд, Лисбоны “São Tomás” коллежийн оюутан, багш нар, Брешиа хотын “Working Sisters” болон тэдэнтэй хамт ирсэн “Uno di noi” театрын хамтлаг, Манербио хотын сүсэгтэн олон, Cernusco sul Naviglio дахь “Aurora” институтийн багш нар, Мөн Ривароло хотын залуус та бүхнийг халуун сэтгэлээр угтан мэндчилж байна

Өнөөдөр үдээс хойш би Вераногийн оршуулгын газарт очиж, Бүх насан эцэслэгчдийн төлөө Магтаал талархлын мөргөл өргөх болно. Зүрх сэтгэлдээ би хайртай дотны хүмүүсийнхээ газрыг эргэж, хэн ч дурсан залбирдаггүй хүмүүсийн төлөө ч мөн залбирах болно. Гэвч хүн нэг бүрийг мэддэг, хайрладаг бидний Тэнгэрбурхан хэнийг ч үл хайхардаг билээ. “Та бүхэн энэхүү Ням гарагийг Христийн шашны уламжлаар насан эцэслэсэн хайртай дотно нэгнээ дурсаж, сайхан өнгөрүүлээрэй.”

 

02 Арван нэгдүгээр сар 2025, 12:08

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >