Хайх

Angelus del Papa, facciamo nostra sofferenza bimbi in guerra

Анжелус: Хамаг гэгээнтнүүд

Петр Гэгээнтний талбай 2025 он 11 сарын 1, Бямба гараг

Хайрт ахан дүүс минь,  

Энэ ариун баярт оролцож буй та бүхэнд чин сэтгэлээсээ мэндчилж байна.  

Ялангуяа кардиналууд, бишопууд болон эрхэм хүндэт зочдод хандан онцгойлон мэндчилж байна. Би Йоркын Тэргүүн Хамба Лам, Стивен Котрелл удирдуулсан Английн сүмийн албан ёсны төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Хэдхэн хоногийн өмнө Хаан Чарльз III-ийн оролцоотой Систины сүмд болсон түүхэн залбиралт уулзалтын дараа, өнөөдрийн та бүхний оролцоо нь Гэгээн Иохан Хенри Ньюманыг Сүмийн Доктороор тунхагласны баярыг бид хамтдаа хуваалцаж буйг илэрхийлж байна. Тэнгэрээс тэрээр Христийн шашинтнуудыг эв нэгдлийн замд нь хамтран дагалдах болтугай. 

Энд хүрэлцэн ирсэн бүх эргэл мөргөлчдөд мэндчилгээ дэвшүүлье.
Ялангуяа Missioni Don Bosco санаачилсан, спортын арга хэмжээг ашиглан хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн “Гэгээнтнүүдийн Уралдаан”-д оролцож, энэхүү үйл ажиллагааг амилуулсан залуусыг онцлон мэндчилж байна. Ахан дүүс минь, өнөөдөр бид гүн гүнзгий мэдэрч буй гэгээнтнүүдийн нэгдэлийн нууц нь хүн төрөлхтний эцсийн хувь тавиланг сануулж байна: Тэнгэрбурханы хайр бүх бүтээлд оршин буйг хамтдаа баярлан тэмдэглэж, хоорондоо ялгаатай атлаа бүгд Христийн дүрийг санагдуулам олон дүр төрхний гоо үзэсгэлэнг танин хүндэтгэж биширдэг агуу баяр ёслол юм. Ирээдүйн бодит байдлыг хүсэн хүлээж таамаглах тусам шударга бус явдал, дайнаас үүдэн хүн төрөлхтөний туулж буй эмгэнэлт зовлон түүнтэй хэр их зөрчилдөж байгааг бид улам тод, өвдөлттэйгээр мэдэрч байна. “Бид ахан дүүсийн эв нэгдлийг яаралтай бэхжүүлэх үүргээ ухамсарлаж, өөрсдийн залбирал, гуйлт, амлалтаа ТэнгэрБурханы Эх Гэгээн Мариа болон бүх гэгээнтнүүдийн зуучлалд даатгацгаая.”

 

01 Арван нэгдүгээр сар 2025, 12:38

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >