Хайх

Il Papa, 'non i vincitori scrivono la storia ma chi salva gli oppressi

Анжелус: Жаргалангийн номлол

Энэ сургаал бол түүхийн түнэр харанхуйд асаасан Эзэний гэрэл бөгөөд Эцэгийн авралын төлөвлөгөө Хүүгээр дамжин Ариун Сүнсний хүчээр биелж буйг илтгэн харуулдаг билээ.

Пап XIV Лео 

АНЖЕЛУС

Гэгээн Петрийн талбай
2026 оны 2-р дугаар сарын 1, Ням гараг

___________________________________

Хүндэт ахан дүүс нар аа, Ням гарагийн мэнд дэвшүүлье!

Өнөөдрийн литурги Есүсийн хүн төрөлхтөнд зарласан Сайн Мэдээний гүн утга бүхий хэсгийг тунхаглаж байна: Энэ бол Жаргалангийн номлол юм (Мт 5:1-12). Энэ сургаал бол түүхийн түнэр харанхуйд асаасан Эзэний гэрэл бөгөөд Эцэгийн авралын төлөвлөгөө Хүүгээр дамжин Ариун Сүнсний хүчээр биелж буйг илтгэн харуулдаг билээ.

Уулан дээр Христ шавь нартаа чулуун дээр сийлэгдээгүй шинэ хуулийг өгдөг. Энэ хууль нь ертөнц биднийг гомдоож, зовлон шаналлаар дүүрэн мэт санагдах үед ч амьдралыг шинэчилж, сайн сайханд хөтөлдөг юм. Ядуу, зовлонтой хүмүүсийг ерөөлтэй (харьц Мт 5:3-4) хэмээн үнэнээр дууддаг нь гагц Тэнгэрбурхан юм. Учир нь Тэр бол дээдийн дээд сайн бөгөөд өөрийгөө хязгааргүй хайраар хүн бүрт зориулдаг юм. Амар амгалан, шударга ёсыг хүсэгчдийн сэтгэлийг дүүргэгч нь гагцхүү Тэнгэрбурхан юм (харьц Мт 5:6,9). Учир нь Тэр бол ертөнцийн зөвт шүүгч бөгөөд үүрдийн амар амгалангийн бүтээгч юм. Даруу зөөлөн, энэрэнгүй, ариун сэтгэлт хүмүүсийн баяр баясал зөвхөн Тэнгэрбурханд оршдог (харьц Мт 5:5,7-8). Учир нь Тэр бол тэдний хүсэн хүлээсэн бүхний биелэл юм. Хавчлага, дарангуйлалын үед Тэнгэрбурхан бол авралын эх булаг; худал хуурмагийн дунд Тэр бол үнэний зангуу. Иймийн тул Есүс: “Баярлан, баясахтун!” хэмээн тунхагласан билээ (Мт 5:12).

Энэхүү жаргалангийн номлол нь гагц Тэнгэрбурханыг Христийн илчилсэн байдлаас өөр гэж итгэдэг хүмүүст л хачин жигтэй хэвээр үлддэг. Бардам, ихэрхүү хүмүүс дэлхийг мөнхөд эзэгнэнэ гэж итгэгчид Эзэний амнаас гарсан үгэнд цочирдон гайхдаг. Аз жаргал зөвхөн баячуудад харъяалагддаг хэмээн итгэж дассан хүмүүс Есүсийг төөрөгдсөн хэмээн бодож болох юм. Харин жинхэнэ төөрөгдөл нь Христэд итгэх итгэл  дутмаг сэтгэлд л оршдог. Тэр бол амьдралаа хүн бүртэй хуваалцсан ядуу нэгэн, зовлонгийн дунд тэвчээртэйгээр оршсон даруу нэгэн, загалмайн дээр үхэх хүртлээ хавчигдсан амар тайвныг бүтээгч билээ. 

Энэ л замаар Есүс түүхийн урт замналын утга учрыг гэрэлтүүлдэг. Түүх нь байлдан дагуулагчдын бичээс бус, харин дарлагдагсдыг аварч, төгс биелэлийг бүтээдэг Тэнгэрбурханаар бичигддэг. Хүү ертөнцийг Эцэгийн хайраар хардаг. Нөгөө талд нь, Пап Францисын хэлсэнчлэн, “худал хуурмаг, төөрөгдлийн мэргэжилтнүүд” хэмээх үзэгдэл бий. Бид тэднийг дагах нь утгагүй, учир нь тэд бидэнд жинхэнэ итгэл найдварыг өгөх чадваргүй юм” (Анжелус, 2019 оны 2-р сарын 17). Харин Тэнгэрбурхан энэхүү итгэл найдварыг ертөнцийн нүдэнд найдваргүй мэт харагдагсдад хамгийн түрүүнд түгээдэг. 

 

Тиймээс, ах дүү нар аа, Жаргалангийн номлол нь бидний хувьд аз жаргалын хэмжүүр болж, биднийг аз жаргалыг худалдан авч болох ололт амжилт гэж үзэх үү, эсвэл бусадтай хуваалцах бэлэг гэж үзэх үү хэмээн өөрсдөөсөө асуухад хүргэдэг. Мөн аз жаргалыг бид түр зуурын, хэрэглээд дуусдаг эд зүйлсэд суурилуулж байна уу, эсвэл хамтдаа амьдрах харилцаа, нөхөрлөлийн гүнд үндэслүүлж байна уу гэдгийг тунгаахад хүргэдэг. Үнэн хэрэгтээ, энэ нь Христээс улбаатай (Мт 5:11) бөгөөд Түүний ач ивээлээр сорилт, шалгалтын гашуун зовлон нь авралыг хүлээн авсан хүмүүсийн баяр баясал болсон билээ. Есүсийн сургаал нь холын тайтгаралд бус, харин зовлонгийн дунд ч биднийг үргэлж тэтгэн авч явах тогтмол нигүүлсэлд төвлөрдөг.

Жаргалангийн номлол нь даруу хүмүүсийг өргөж, бардам хүмүүсийг дотоод бодол санаанд нь сарниулдаг (Лк 1:51). Иймийн тул бид бүх үеийнхэн ерөөлтэй хэмээн дууддаг Эзэний үйлчлэгч Ариун эх Мариагийн зуучлан залбирлыг гуйн залбирдаг юм.

 

Анжелусын дараа

Эрхэм ахан дүүс нар минь, 

Би Куб болон Америкийн Нэгдсэн Улс хоёр хөрш улсын хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буй тухай ихэд түгшүүртэй мэдээг хүлээн авлаа. Би Кубын хамба лам нарын хэлсэн үгийг давтан хэлж,  талуудыг чин үнэнч, үр дүнтэй яриа хэлэлцээг дэмжихийг уриалж байна. Ингэснээр хүчирхийлэл болон Кубын ард түмний зовлонг нэмэгдүүлэх аливаа үйлдлээс зайлсхийх боломжтой болно. Тэр нутагт амьдарч буй бүх хүмүүсийг Кобрегийн Энэрлийн Тэнгэрбурханы Эх ивээн хамгаалах болтугай!

Ирэх Баасан гарагт Милан–Кортинагийн Өвлийн Олимпийн наадам эхэлж, дараа нь Паралимпийн наадам үргэлжлэх болно. Би зохион байгуулагчид болон бүх тамирчдад амжилт, тэвчээр, эв нэгдлийн хишиг ивээлийг хүсэн ерөөж байна.Эдгээр агуу спортын арга хэмжээнүүд ахан дүүсийн эв нэгдлийн хүчтэй мессежийг илгээж, энх тайван ертөнцийн найдварын дөлийг дахин асаадаг билээ. Энэ нь Олимпийн нэгэн утга учир бөгөөд түүнтэй хамт орших эртний нэгэн уламжлалт заншил юм. Ард түмнүүдийн энх тайвныг эрхэмлэдэг, эрх мэдэл бүхий хүмүүс энэ боломжийг ашиглан тайвшралын бодит үйлдэл хийж, харилцан яриа хэлэлцээг гүн утгаар нь хэрэгжүүлнэ гэж би найдаж байна. 

Өнөөдөр Италид “Дэлхий даяар дайн болон зэвсэгт мөргөлдөөнд өртсөн энгийн иргэдийн үндэсний өдөр” тохиож байна. “Харамсалтай нь, энэ санаачилга одоо ч гэсэн эмгэнэлтэйгээр ач холбогдолтой хэвээр байна. Өдөр бүр зэвсэгт үйлдлүүдийн улмаас энгийн иргэдийн хохирогчид улам бүр нэмэгдэж байна. Эдгээр үйлдэл нь ёс суртахуун болон хуулийг илт зөрчиж байна. Өчигдөр ба өнөөдрийн амь үрэгдэгсэд, шархадсан хүмүүс энэ тэвчихийн аргагүй шударга бус байдал төгсөх үед л үнэн утгаараа хүндэтгэлтэйгээр дурсагдах болно. 

Би Португал болон Италийн өмнөд нутгийг сүүлийн өдрүүдэд дайран өнгөрсөн шуурганы улмаас амь үрэгдэгсэд болон зовж шаналж буй хүмүүст зориулан залбирлаа өргөж байна. Мөн бүгдээрээ үерт өртсөн Мозамбикийн ард түмнийг ч мөн санацгаая.  

Би Ромчууд болон олон улс орноос ирсэн эрхэм  мөргөлчид та бүхэндээ мэндчилж байна!

Ялангуяа би Польшийн Седльцийн шашны хүрээний туслах хамба лам болон түүнтэй хамт ирсэн “Луче-Вита” хөдөлгөөний гишүүдийг баяртайгаар угтан авч байгаадаа таатай байна. Би мөн Аргентины Парана хотоос, Польшийн Хожнице, Варшав, Вроцлав, Вагровецээс, Хорватын Пула, Синжээс, Гватемалын нийслэл болон Сан Сальвадороос ирсэн сүсэгтнүүдийн бүлгүүдийг, мөн Испаний Бадахос дахь Родригес Моньино институтын оюутнууд болон Куэнкагийн оюутнуудыг халуун дотноор угтан мэндчилж байна. Би Миланы ойролцоох Корбеттагийн  гайхамшигт бидний хатагтай”-ийн сүсэгтнүүдэд мөн мэндчилж байна.

Би зүрх сэтгэлийн угаас гүн талархал илэрхийлэн та бүхнийхээ төлөө залбирна. Та бүхэн Ням гарагийг аз жаргалтайгаар сайхан өнгөрүүлээрэй. 

 

 

01 Хоёрдугаар сар 2026, 16:33

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >